
50/30/20 дүрмийг монгол цалинд хэрхэн тохируулах вэ
Элизабет Уоррен-ы номонд бичсэнээр: 50% хэрэгцээ, 30% хүсэл, 20% хуримтлал.
Монголд түрээс, зээл өндөр учраас яг ийм гарахгүй. Бодит хувилбар:
2,500,000₮ цалин: · Заавал төлөх (түрээс, зээл, хэрэглээ) — 1,500,000₮ (60%) · Хоол, тээвэр — 500,000₮ (20%) · Хувийн хэрэгцээ — 250,000₮ (10%) · Хуримтлал — 250,000₮ (10%)
10% бага санагдаж болно. Гэхдээ жилд 3 сая. 3 жилд 9 сая.
Хамгийн чухал нь хувь биш — цалин орсон өдрөө хуримтлалаа эхлээд салгах. Сарын эцэст үлдсэнийг хадгалъя гэвэл хэзээ ч үлдэхгүй.
👇 Та цалингийнхаа хэдэн хувийг хуримтлуулж байна?